Хоёр жил шахамын өмнө буюу 2011 оны долдугаар сард БНСУ-ын Кёнгиду, Кунгжиам хэмээн газар амьдарч байсан 18 настай Монгол охин н.Урангоо болон түүний ээжийн дүү Даваа нар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэдний амьдарч байсан газар их бороо орсны улмаас хөрш айлынхаа өндөр настай эмэгтэйд туслах гэж байгаад амиа алдсан талаар мэдээлж байсан. Тэр үед болсон нөхцөл байдлыг тодруулбал, хөрш айлынх нь байшингийнх нь ард байсан хавтангууд нурж ус зайлуулах сувгийг хаачихсан. Тиймээс өндөр настай эмэгтэй гэртээ ганцаараа байсан Урангоо охиноос тусламж гуйсан байна. Харин охин ганцаараа хавтан зөөж чадахгүй байсан учраас нагац эгч Даваагаа дууджээ. Тэд бороонд хавтан зөөж байтал уулын хөрс нурж, их хэмжээний шавар тэднийг урсган одож, харин тэдний тусалсан солонгос эмгэн амьд үлдсэн гэх мэдээлэл бидэнд ирж байсан.
Тэгвэл mglradio-гийн мэдээлснээс үзэхэд хөрш айлын эмээ болсон хэрэг явдлын талаар худлаа мэдээллийг цагдаа нарт өгч байсан бололтой. Бодит байдал дээр өөрөө охиноос тусламж хүсч авчирсан байдаг. Талийгаач Урангоо нь усны сувгийг дийлэхгүй байсан учир жирэмсэн эгчийгээ дуудан хамтдаа хаалтыг авах гэж оролдож байх үедээ уулнаас гэнэт буусан их усанд урсан амь насаа алдсан байдаг. Гэтэл тэднээс тусламж гуйсан хөгшин хүн амины хэрэгт холбогдохоос айж, хоёр Монгол бүсгүй хаалтыг авах гээд чадалгүй буцаад гэртээ харьсан гэх мэдүүлгийг цагдаад өгсөн байдаг аж.
Үүний улмаас талийгаач нарын ар гэрийнхэнд амь насны төлбөр оноогдоогүй аж. Тэгвэл уг хэрэг гарснаас хойш нэг жил 3 сарын дараа гэрч гарч ирж, үнэн зөвийг нь мэдүүлсэн гэнэ. Гэрч болох Солонгос бүсгүй тухайн өдөр уулнаас их ус бууж ирэхийн өмнөхөн тусламж гуйсан эмгэний гэрийн урдуур урьдын адил гарч өнгөрөхдөө жирэмсэн эмэгтэйн гутлыг үүдэнд нь харсан байна. Цаг хугацаагаар нь тооцвол Монгол бүсгүйчүүд уулнаас үер буух үед замын эсрэг талд байх гэртээ очиж амжих боломжгүй бөгөөд тэд эмгэнд тусламж үзүүлж байгаад нас барсан нь батлагджээ.
Түүнчлэн тусламж гуйсан эмгэн өнөөг хүртэл худлаа хэлж байсандаа уучлалт гуйсан бөгөөд Монгол бүсгүйчүүд бусдад тусалж байгаад амиа алдсан тул Солонгос улс тэдний ар гэр тус бүрт 200 сая вон төлөх шийдвэрийг шүүхээс эцэслэн гаргасан гэх мэдээлэл байна. Тэгэхээр аюул ослоос айлгүй хүнд туслахаар зүтгэж байгаад амиа алдсан хоёр монгол эмэгтэйн ар гэрт тусламж үзүүлэхээр болж байгаа нь болж байна. Мэдээж ямар ч их мөнгө байгаад амиа алдсан иргэд маань босоод ирэхгүй ч, худалч эмгэн үнэнийг өчиж, хэрэг явдал тодорхой болж байгаа нь аштай юу.
Эргэн санахад, амиа алдсан Даваа бүсгүй тухайн үед бие давхар байсан юм. Тэрээр н.Урангоо охины ээжийнх нь төрсөн дүү юм. Урангоо охины ээжийг Цэгмэд гэдэг. Тэрээр Солонгосын иргэн Ким Хаг Тэтэй 2007 онд гэр бүл болжээ. Цэгмэд Солонгос явахаасаа өмнө охин, хүү, аав, ээжтэйгээ амьдардаг байсан аж. Тэрбээр 2005 онд Солонгост ажиллахаар явсан байдаг. Харин солонгос хүнтэй сууснаасаа жилийн дараа охин, хүү хоёроо авсан байна. Түүний охин Урангоо дүүтэйгээ нийслэлийн нэгдүгээр сургуульд сурч байгаад ээжийнхээ араас явжээ. Цэгмэд, Ким Хаг Тэ хоёр гэр бүл болсны дараа Урангоог дүүтэй нь албан ёсоор өргөж авч, Солонгосын иргэн болгожээ. Урангоо 2011 оны тавдугаар сард Өмнөд Солонгосоос иргэний үнэмлэхээ авсан байв.
Талийгаач Даваагийн тухайд амиа алдах үедээ 35 настай байсан бөгөөд Солонгос гаралтай Америкийн иргэн Вилльям Пак гэдэг нөхөртэй байжээ. Тэднийх хоёр, дөрвөн настай хоёр хүүхэдтэй байсан. Гурав дахь хүүхэд нь төрөх дөхсөн байж. Харамсалтай нь, Даваа нөхөр хүүхэдтэйгээ Америкт амьдарч байгаад хүргэн ахынхаа урилгаар хэрэг болохоос хоёр сарын өмнө Солонгост очсон байдаг юм.

Сэтгэгдэл ( 28 )
Монголдоо байсан бол ядуу ч амьд байх байждээ хөөрхий
gadaadiin irgediin asuud** baina bidend hamaagui
gadaadiin irgediin asuud** baina bidend hamaagui
mgl-chudad xamaagui ym bishv.oor ulsiin irged bn shd
Mongol erchyyd ni arhi yygaad ehner geh suhuu baigaa ium yy.
HUGSHIN HONINII NASGUI BOLSON ELBEGDORJIIN HAMAATAND TUSALJ YDG BNAA AMIA L BODNO BIZ
HUGSHIN HONINII NASGUI BOLSON ELBEGDORJIIN HAMAATAND TUSALJ YDG BNAA AMIA L BODNO BIZ
HUGSHIN HONINII NASGUI BOLSON ELBEGDORJIIN HAMAATAND TUSALJ YDG BNAA AMIA L BODNO BIZ
Ner ni mongol ****oos bustaar bugd gadaad humuus bno
Mongoldoo baisan bol amid l baih baisan bh daa. Huuhnuud bitgii l ingeed gadag****gaa ursaad baigaasai daa.
Гүнжийн ам гэдэг Монгол гүнжийн нэрээр нэрлэсэн газар.Түүхийг нь Со нар ч мэднэ.Гунжи ам гэдгийгг****иглаж ээ
harams**tai zuil boljee uneheer ih haramsaj bna.
Mongol emegteichuud gadaad humuustei gerlej suuhaa bolimoor yum. Mongoldoo bsan bol buh um uur ch bh bsan um biluu !!! Emgenel ilerhiiley:(
Hairan 2 mongol hun
mongol busguichuud solongos erees ch deer shuu
yamar harams**tai yum be? heleh ch ug **ga
энэ 2оор бахархаж байна.
ер нь Монголчууд бид чинь ийм л х****уун сэтгэлтэй х****уун цустай сайхан хүмүүс байх учиртай
yasan hetsuu ym bee ar gert ni uneheer hetsuu bsiin bhdaa emgenel ilerhiilj bs Mongol busguichuudiin er zorigiin baharhaj bna!!! :(
yamar orovdoltei hereg ve?harams**tai bna.