Төрийн соёрхолтыг түшсэн “Гурван охин”

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Нэг хэвийн уйтгартай стиль, уран бүтээлийн “хайрцаг”-аа эвдэж чадсан “Гурван охин” хамтлагийнхан энэ амжилтаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг түшсэнтэй холбож тайлбарладаг. Гоо сайхны мэс засал хийлгэж, эротик маягаар хувцаслаж байгаа гурван бүсгүй эрчүүдийг “өдсөн” үгтэй дуу дуулах болсноор эргээд моодонд орсон. “Жинхэнэ хайр” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, тоглолт хийсэн тус хамтлагийнхан өдгөө шинэ уран бүтээлүүдээ зэхээд завгүй яваа сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд, тэдний “Удахгүй чи надаас” нэртэй дуу бэлэн болсон бөгөөд тун удахгүй сонсогчдод хүргэх гэнэ.

“Гурван охин” хамтлагийнхан нэрээ солих тухай бодлоо орхисон гэх бөгөөд Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой хамтран ажиллаж байгаа гэнэ. Тэднийг өмнө нь Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү продюссерлэх гэж байгаа тухай яриа гарсан ч тэгсгээд намжсан. Дуучин залуу уг нь тус хамтлагийг ивээлдээ авахыг хүсч байгаагаа нуугаагүй боловч “Гурван охин” отгон Төрийн соёрхолтоосоо холдохгүй гэсэн байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top