АНУ-д багагүй хугацаагаар ажиллаж амьдарсан мисс А.Сарнай загварын тайзан дээр гунхах болоод удаж буй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр харийн орныг зорьсон мисс бүсгүй томоохон агентлагуудтай гэрээ байгуулан чамлахааргүй орлоготой ажилладаг юм билээ. Тиймдээ ч, загварын чиглэлээр эх орондоо төдийлөн удаан ажиллаагүй түүнд олон талын мэдлэг, туршлага хуримтлуулах боломж гарсан нь тодорхой. Мисс бүсгүй саяхан эх орондоо ирж, загварын ертөнцөд цахиур хагалахаар шийдсэн бөгөөд дизайнер Катя Зол найзынхаа шоунд оролцжээ.
Нэг хэсэг соёл, гоо сайхны “Хатан-Эрдэнэ” холбоонд ажиллан, “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг зохион байгуулж явсан А.Сарнайд энэ төрлийн урилга олон ирдэг гэсэн. Харин сайхан бүсгүйчүүдийг шалгаруулах ажлаас илүүтэй өөрийнхөө карьерт анхаарах цаг ирснийг сайтар ойлгосон учраас тэрбээр зөвшөөрөөгүй аж. Ганц бие, залуухан мисс бүсгүйг олны танил эрчүүдтэй нэр холбодог ч тэрбээр “Хайртай хүн бий” хэмээн ихэд нууцалдаг юм билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )
neg ih saihan uym **ga l bna daa
saihan busgui bna amjilt husey
хөөрхөн
хөөрхөн
хөөрхөн