Цагдаагийн газар луу гранат шиджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Нововоронеж хотод нэгэн этгээд тус хотын цагдаагийн газар луу гранат шидсэн хэрэг гарлаа.

Одоо 42 настай этгээд үйлдэл дээрээ баригдсан бөгөөд хууль сахиулах байгууллагын  ажилтанууд сонор соргог байж  байлдааны Ф-1 гранатыг шидсэн даруйд нь яаралтай арга хэмжээг авч чадсанаар хохирол гараагүй байна.

Цагдаагийн шуурхай албаныхан гэмт этгээдээс байлдааны зэвсэглэлийг хэрхэн олж авч ямар зорилгоор цагдаагийн байшин луу шидсэн талаар анхан шатны байцаалт авч эхлээд байна.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top