Амархан турах “алдарт” 5 зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Дээрх гарчигийг уншаад бүсгүй та их л алдартай зөвлөгөө юм байна даа гэж бодож байгаа байх. Ингэж гарчиглах болсон шалтгаан нь ердөө л алдартай бүсгүйчүүлийн өгсөн амархан турах 5 зөвлөгөө юм.

Tomb raider киноны Lara Croft буюу Angelina Jolie-г мэдэхгүй хүн ховор. Тэрээр үргэлж л туранхай гуалиг байдаг. Холливудын од бүсгүй маань жин хасахын тулд дасгал сургуулилт хийхийн хажуугаар байнга уудаг кофегоо soya төрлийн ундаагаар сольсон гэнэ. Ингэх болсон шалтгаан нь кофе нь кафейн ихтэй учир уусаны дараа эрч хүчтэй болгодог хэдий ч бодисын солилцоог удаашруулдаг байна. Тиймээс бүсгүй та байнга уудаг кофегоо soya ундаагаар солиорой. 

 


Дараагийн “алдартай” зөвлөгөөг та бүхэн gym дээрээ хийж болох нээ. Энэ зөвлөгөөг өгч байгаа бүсгүй бол Grey’s Anatomy болон Knocked Up кинонд тоглосон жүжигчин Katherine Heigl. Түүний хэлсэнээр бол эмэгтэйчүүд бид жингээ хасахын тулд зөвхөн биеийнхээ урд хэсэг буюу гэдэс хэсгээрээ дасгал хийдэг. Харин үүний оронд бүсгүйчүүд бид биеийнхээ ар хэсэг нуруун дээрээ “ажиллах” ёстой байна. Ингэснээр эгц шулуун, зөв зогсож сурдаг.Бага зэрэг унжсан гэдэс ч анзаарагдахгүй гэнэ. Энэ зөвлөгөөг дагаад үзээрэй.

 

 

Америкийн шүтээн тэмцээний ялагч Kelly Clarkson сонин сэтгүүл дээр үргэлж туранхай харагддаг. Түүний туранхай байдагийн нууц нь эрүүл, зөв хооллолт гэнэ. Kelly хэрвээ чихэрлэг амттай зүйл идэхийг хүсвэл хөлдөөсөн усан үзэм иддэг байна. Бүсгүйчүүд бидэнд чихэр, шоколаднаас татгалзана гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ турахын тулд дуртай шоколадаа хөлдөөсөн усан үзмээр солиход юухан байх вэ.

 

 

Турахын тулд хоолоо сойхоос гадна бас дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Харин дасгалыг заавал gym-д хийх албагүй. Америкийн телевизийн олон ангит The Hills киноны жүжигчин Audrina Patridge турах дасгалаа телевиз үзэх зуураа хүртэл хийдэг байна. Өдөр бүр байнгын дасгал хийх нь турах хамгийн шилдэг арга, харин дасгалаа телевиз үзэх зуураа хүртэл хийж “ахиулвал” хурдан хугацаанд турна. Тиймээс бүсгүйчүүд минь үзэх дуртай савангийн дууриа харангаа ганц нэг дасгал хийх нь байна шүү.

 

 

Шаргал үст Cameron Diaz-ын өгсөн зөвлөгөө бол бүсгүй та турахыг хүсвэл “цагаан хоол”-ыг бүү хэрэглэ. Цагаан хоол гэдэг нь цагаан гурилын талх, паста, бялуу,будаа г.м хүнсний бүтээгдэхүүн орно. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг тул хүнийг амархан өлсгөдөг байна. Тиймээс хэрвээ бүсгүй минь яг одоо та цагаан гурилаар хийсэн амтат бялуу идэх гэж байгаа бол хазахаасаа өмнө сайн бодоорой.

 

 

Хэрвээ та турахыг хүсвэл дээрх алдартай зөвлөгөөг анхаараарай. Тавууланг нь дагасан ч болох амархан турах аргууд шүү.

tomato.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dfg(180.253.166.152) 2025 оны 03 сарын 13

Энэ сайт WOW 3 Hot Thugs-тай тоглоход хялбар олон тоглоом тоглох боломжтой

1  |  0
hn(180.235.168.217) 2025 оны 03 сарын 13

haha ***l ***** yum bichihiin 1t kelly ihevchlen mahlag bdag. 2t tsagaan guril esregeeree tsusan dahi sahariin hemjeeg ihesgemeer yum

1  |  0
таяара(180.149.93.40) 2025 оны 03 сарын 13

хачин юм бичиж байхым даа

1  |  0
gem(182.160.7.228) 2025 оны 03 сарын 13

t1 zuvlugoo bn

1  |  0
gem(182.160.7.228) 2025 оны 03 сарын 13

yamar t1 zuvluguu ve

1  |  0
Top