Монгол орны ихэнх нутгаар цаг агаар дулаарч хаврын хуурайшилтын улирал эхэлж ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэддээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Улсын хэмжээнд 2013 оны 4 дүгээр сарын 3-ны Хэнтий аймгийн Буянхутаг, Ховд аймгийн Буянт, Дорноговь аймгийн Айраг, Төв аймгийн Баян, Булган аймгийн Бугат, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрт байдлаар буюу 6 аймгийн 6 суманд 9 удаагийн ой, хээрийн түймэр гарч бүрэн унтраагаад байна.
2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайтай 3 дугаар багийн “Ширээтийн оноо” гэдэг гэдэг газар хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрхи түймрүүдийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 72 албан хаагч, орон нутгаас 354 иргэн, 38 автомашинтай ажилласан байна.
Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 12883 га талбай өртсөн бөгөөд түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Иймд ард иргэд та бүхэн цогтой үнс нурамаа битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )
Жил бүрийн хавар ой хээрийн түймэр гарч байх юмдаа Хойт хэсгээ шатааж бараад урд хэсгээ ухаж зөөгөөд хүн нь хүнээ хороогоод ан амьтадаа устгаад Яасан цөвүүн цаг ирчих вэ Ингээд байв**** бид чинь хойч үедээ юу үлдээх болж байнадаа
SHAL TENEG HUULI CH YM UU YU YM BALAI HUULI GARGAAD ARD TUMEN CH ASHIGLASAN YM BHGUI TOR NI CHI OLSON ORLOGGUI SHATAAJ BHDAA TAARSAN ULSUUD DAA MANAIHAN TENEGUUDIIN ORON GEWEL MONGOLIA