УИХ-ын гишүүд Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа болон цөмийн энергийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явц байдалтай танилцаж санал бодлоо солилцлоо.

Цөмийн энергийн салбарын үйл ажиллагааны тухай танилцуулга болон Цөмийн энергийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Цөмийн энергийн газрын дэд дарга доктор профессор Ц.Дамдинсүрэн Цөмийн болон Цацрагын хяналт шалгалтын талаар цөмийн болон цацрагын хяналт, шинжилгээ хэлтсийн дарга З.Дамдинсүрэн Цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхит ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны талаар цөмийн технологын газрын дарга доктор Б.Баярбадрах нар гишүүдэд танилцуулжээ.

Мөн цацрагын хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори болон Улсын онц чухал объект-Изотоп конторын барилга байгууламжтай танилцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top