Ховд аймгийн Булган сумын нутагт цагдаагийн албан хаагчийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл ЦЕГ-аас хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Талийгаач Д.Төмөрчөдөр нь 20 настай, ээж, дүүгийн хамт амьдардаг залуу байжээ. Цагдаагийн дэд ахлагч тэрээр өчигдөр Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж яваад 23:50 цагт гэмт этгээдүүдэд буудуулан амиа алджээ.
Тэрээр тус сумын Бүрэнхайрхан гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад нь авто сэлбэг зардаг дэлгүүрийн хаалганы цоож эвдэгдсэн байжээ. Тиймээс хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэж үзэн сумын Цагдаагийн тасаг руу мэдээлэл өгч, гурван цагдаагийн алба хаагчийн хамт очсон байна.
Ингээд цагдаагийн алба хаагчид дэлгүүрийг шалгахаар орох үед дотор харанхуй байснаа гэнэт буун дуу гарчээ. Энэ үед талийгаач суманд оногдсон байна. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замд амьсгал хураажээ.Зэвсэглэсэн гэмт этгээдүүд нь цагдаагийн алба хаагчдыг дэлгүүрийн хаалга руу ойртох үед "Буудна шүү, ална шүү" хэмээн сүрдүүлэн, орилж байсан гэх мэдээллийг өгч байна. Тухайн үед цагдаагийн алба хаагчид нь гав, бороохой гэсэн тусгай хэрэгсэлтэй л явсан юм байна.
Гэмт этгээдүүд цагдаагийн албан хаагчийн амь насанд халдсан тухай мэдээллийг Ховд аймгийн цагдаагийн газарт өгсөн даруйд тус Цагдаагийн газрын дарга Ж.Дөлбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Булган сум руу хөдөлжээ. Булган сум нь тус аймгийн хамгийн алслагдмал сум бөгөөд 560 км-ийн зайд байдаг аж.
Харин ЦЕГ өчигдөр шуурхай хуралдаж, үнэлэлт дүгнэлт өгчээ. Ингээд ЦЕГ-ын даргын тушаалын дагуу ажлын хэсэг Ховдын Булган сум руу ниссэн байна. Гэмт этгээдүүд тэр үед зугатаж амжсан бөгөөд эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаагийн албан хаагчийг буудсан гэмт этгээдүүд нь хорих ангиас оргосон хоригдлууд байж болзошгүй гэх таамаг ч байгаа аж. Түүнчлэн өнөөдөр Улаанбаатараас нэмэлт бүрэлдэхүүн явж магадгүй байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 19 )
Булган сум нь тус аймгийн хамгийн ****слагдм**** сум бөгөөд 560 км-ийн зайд байдаг аж. (Genee). Setguulchee sum aimgaasaa heden km **slagdsan genee?
Setguulchee ta 560 km geed yu bicheed bnaa zuv medeelel uguhuus gadna uuruu yadaj eh orniihoo gazar zuig baga ch bolov sudlah heregtei yum bna daa.
хорихоос хүн ****дагдсан бхад зөвхөн шшгег-н хэрэг гэж бусад хүчний байгууллагууд анхаар**** хандуулахгүй хамтарч ажиллахгүй байгаа нь ийм байд****д хүргэж байна. Хүчний байгууллагууд бүгд л батлан хамга******** яаманд харья****агддаг ат**** энэ яамыг т**********лж байгаа лууван толгойлсон Баттөр мэт хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн юмнууд утасны цаанаас мөнгө угааж яваагаа болих хэрэгтэй
түц дэлгүүрийн үжирсэн ******ноос болж хүний ****тан аминд хүрч байдаг хар луйварчинг амидаар нь барьж сэтгэлийн гүн тамд унагаж өөрийг нь өөрөөр нь хороолгох хтэй хөөрхий ээж дүүг нь өрөвдөж байна . аавынх нь анд бид
Yanaa huurhii hairan z**uu hvvhdeeree l amitan baij dee.Muu hulgaich luivarchin har tamhichinguudiig bushuu oloochi.
ee burhan mini mnii nutagt yu bolox n ene be tsu2 monoglcuudin muu bolgoni umnu tsagdaa nar l bdg odoo tsagdaa nariga sn xeregseleer xangax xregtee dee mnaax
Unexeer xaramsaj bn. Onts ayultaixeregtenuud orgood uls dayar perenni**surv**jlaj bxad **ba xaagchdaa g**t zevsegeer xangaxgui yasn yum be.Tegeed ch xergiin gazar ajliin xesegturuulj ochix ystoi.
HARAMSALTAI
HARAMSALTAI
HARAMSALTAI
HARAMSALTAI
HARAMSALTAI
HARAMSALTAI
tsagdaagiin **ba haagchid iim hetsuu nohtsold l ajillaj bn shdee hamgiin muu muuhaig ted uurne buutai hunii oodoos hugarhai boroohoi seterhii gawtai nutsgen garaaraa l tulj bn odoo heddugeer zuun bilee hairan z**uu.hun huchee hodoogiin sumand hurteemjtei ogchihod yadag ym er n.ariiin ha**ganii humuusee hotdoo boognuuleed haychih ym.er n jaahan bodlogo heregtei bn shuu ene uls orond
manai hamaatnii duu yostoi hoorhon ****t tusarhuu sain z**uu bsn sayxan xotod zgr bsn iim ym blox gjdee ted nariig ni bariv** shuud tsaaz**b** taarna er ni iim muuhai humuusiig zgr l ustgav** ygd bdiin be xervee barigdv** td nart ni bitgii l orshooliin huuli olgoosoi xetsuu xorvoo bljdee
hamt yawj bsan tsagdaa nar ni gemt heregtnvdg huuj bologui um bhda. muusain niiigmiin ***uud. ter muusan **uurchdig bariad bvgdig ni ustgaw** taarna6 yl edelsn hvmvsiin zarimd ni erch chuluu zohidgui bh.
eoo yamar zewuun yumnuud we...
hairan saikhan z**uu ar geriikhen ni hetsuu l baigaa daaa gants tejeej baisan huu ni l baih daaa baiguul*****s ni sain harj uzeh heregtei