Хийлч Д.Галбадрах, виолончельч Ц.Бэхбат, төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл нар хамтарч “Classical Trio Concert” тоглолт хийхээр болжээ. Шведэд суралцаад ирсэн Д.Галбадрах өдгөө ХБК-д багшилж буй бол, хийлч Ц.Бэхбат тус улсын Хааны академид мастер хамгаалахаар суралцаж байгаа аж. Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэлийн хувьд тайзнаа байнга тоглож буй шилдэг хөгжимчин билээ. Швед, АНУ, Испани зэрэг оронд хамтарч тоглосон тэд анх удаа бүрэн хэмжээний хөтөлбөр бүхий тоглолтоороо монголын үзэгчидтэй уулзах нь.
Энэ сарын 11-нд ДБЭТ-т болох уг тоглолтод АНУ-ын нэрт удирдаач Брэд Коиэрийг урьсан бөгөөд маэстро Ж.Вердийн “La forza del destino” хэмээх симфони найрал хөгжимд зориулсан бүтээлийг удирдан тоглуулах юм. Удирдаач манай оронд байх хугацаандаа ХБК-ийн найрал хөгжимчдөд нээлттэй хичээл заах ажээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )