Өрлөг эхийн дүрд хувирсан Б.Сарантуяа завгүй явна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

“Ромео & Жульетта “ мюзикл тоглолт ирэх сарын эхээр болох гэж байгаа. Энэхүү жүжигт олны танил уран бүтээлчид оролцох бөгөөд тус бүр өөрийн гэсэн дүрийг амилуулах юм. МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа өрлөг эхийн дүр бүтээх бөгөөд дэлхийн сонгодог  жүжгийн дууг саяхан эх хэлнээ хөрвүүлэн дуулжээ. Тэрээр уг мюзикл жүжигт бэлдээд тун завгүй байгаа бөгөөд ихэнх цагаа энэ бүтээлдээ зарцуулж байгаа юм. Мюзиклд монголын уран бүтээлчдээс бүрдсэн 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон  ажиллаж байгаа нь олзуурхууштай хэрэг. Мөн Франц улсаас мэргэжлийн зөвлөхүүд ирж ажиллахаар болсон нь монголын урлагт бас нэгэн дэвшилтэт алхам болж байна.

Дашрамд дуулгахад, дэлхийд алдартай энэхүү мюзикл жүжгийн гол дүрд ШШГЕГ-ын дуучин, “Классик Жем” хамтлагийн гишүүн Б.Отгончимэг болон “Акапелла” хамтлагийн ахлагч, жүжигчин Д.Мөнх-Од нар тоглох юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top