Хөвсгөл аймгийн Галт суманд 20 настай нэгэн бүсгүй эрдэнийн чулуугаар бөөлжиж, бурханаар гулгиад сүйд болсныг уншигчид маань мэднэ. Дээд тэнгэрээс “заяатай” хутагт хувилгаадын хойд дүр хэмээн өөртөө итгэсэн мөнөөх бүсгүйг бөөлжих тоолонд нөхөр нь тусалж, аав нь бурханлиг охиноо сурталчлах гээд тун ч завгүй явсан. Тэр ч байтугай, тус аймгийн телевизийн захирал нь хүртэл ирж үзээд үнэмшсэн гэж байгаа. Ганданд суулгаад бурханаар бөөлжүүлж баймаар энэ хүүхнийг нутгийнхан нь эгээтэй л шилэн хоргонд хийгээд хотод авчирсангүй. Тэднийхээр бол, бурханлиг хүүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч, төр түмнээрээ өмнө нь сөхрөх ёстой байсан юм байх. Даанч тэгсэнгүй. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн доткорууд элгээ хөштөл инээлдээд хаалгаа ч нээх тэнхэлгүй суусан бол, эрүүл мэндийн салбарынхан “Мэдрэлийн эмчид үзүүл” гээд халгаагаагүй гэсэн. Энэ мэт инээдтэй жүжигт дасал болсон байлгүй дээ, тэд.
Уг хэрэг явдлын улмаас аймгийн удирдлагууд нь бурханаар “бөөлжигч” бүсгүйн гэрт очиж, учир байдлыг лавлахад юу ч харагдаагүй аж. Ходоодонд нь хоёр дархан суугаад бурхан урлаад байдаггүй л юм бол, чухам хаанаас нь ингэж бурхан “ургаад” байдгийг мэдэх юм алга. В.Мөнгөнчимэг бүсгүйн бөөлжих бурхан дууссан уу, яасан. Шалгалтаар ирсэн хүмүүсийн өмнө бурхан битгий хэл, будаагаар ч бөөлжөөгүй юм гэдэг. Ингэж байтал түүнд бурхан худалдсан гэх нэгэн эмэгтэйн яриа энэ жүжигт цэг тавьсан. Гэр бүлээрээ жүжиглэх авьяастай гэдгээ нутгийнхаа зон олны өмнө яруу тодоор харуулсан тэр айл гэрээсээ ч цухуйх нүүргүй болоо биз. Гэхдээ улс орон даяар сүржигнэж, худал мэдээллээр олныг хуурсан бурханаар “бөөлжигч” бүсгүйд хариуцлага тооцох ёстой. Тиймдээ ч аймгийн цагдаагийн байгууллагынхан В.Мөнгөнчимэг бүсгүйг залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэнэ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 20 )
бурхан шиг ариухан хүүхдүүдэд 10цэцэрлэг бариад өгчихөөр мөнгө манаи луиварчид идчихээд баихад харин ч бөөлжөөд ч болсон бии болгоод баигаа нь яамаидаа
бурхан шиг ариухан хүүхдүүдэд 10цэцэрлэг бариад өгчихөөр мөнгө манаи луиварчид идчихээд баихад харин ч бөөлжөөд ч болсон бии болгоод баигаа нь яамаидаа
mongolin niigem heterhii haranhui bolsni neg uzegdel.nudnii bulai iim munhaguudad hariuts**** huleelgeh estoi.irvaa tsarailchaad ***iin sanaatai novsh
shorond n xataa ard tvmniig xuurch boldoggvi wm gedgiig busad n anxaarch abag
tv 9 iinhen uursduu l surjigneed l bn sh de
ehleed Oriflame-n Oyungerel guaig shuusen n deer bailgui dee.Ter hun bol ene ohini derged buren bolovsorson gej helj bolohor hun bizde!!!!! kkk
hiih yma olj ydsan ymnud bhima zuger suuj bgad ulsar tetguuleh gesen ym bhda uursdiiguu ingej ewgui baid**d oruulad bhda yahawde muruuruu l bhgui\
ene chin 13oni saihan onigoo bnadaa setgetsiin owctei ymnuud yaj bodohooroo tegdeg bnaa
цагдаа магдаа нь юу вэ дагаад намираад байсан нөхдүүд л шившиг
1990ээд оны үед биенээсээ г а л гаргадаг гэж бас ********ан амьтан хүн үймүүлж бүр улсаас хүртэл байр нтр өгч байсан нэг түүх бий шүү.Одоо тэр эгчтэй нь цуг шар хаданд аваачих хэрэгтэй.Бүр тэр менежер аавтай нь хамт.
t1 ym aa engej baihaar zugeer baij baihgui
medrel muutai argaa barsan b**ai huuhen naanadaj nutgaa tsaandaj uls ornooo ichgewter baid**d oruulj bg hariuts**** huleelgeh heregtei
medrel muutai argaa barsan b**ai huuhen naanadaj nutgaa tsaandaj uls ornooo ichgewter baid**d oruulj bg hariuts**** huleelgeh heregtei
ээ базарваань гэж Жанрайсэг бурханаар бөөлжинө гэж дөвчигнөөгүй нь яамай даа
шоронд хий
Завхарсан явцгүй юм сэтгэж нэр нүүрээ барж байснаас мөрөөрөө ********өө унжуулаад явж байхгүйдээ хүүхэн минь