Урд хөршид суралцан бизнесийн мэдлэгээ ахиулж буй дуучин Ану шинэхэн хайртай учраад их л аз жаргалтай яваа. Өнгөрсөн хугацаанд ажил, амьдралдаа анхааран дурлах ч завгүй явсан гэх тэрбээр энэ учралаа ихэд бэлэгшээдэг юм билээ. Тиймдээ ч амьдрал зохиох гэж яарахгүй, хоёр биеэ таньж мэдэхэд багагүй анхаарна гэдгээ дуулгасан. “Амьд барби” гэгддэг царайлаг дуучин бүсгүйн хайрыг булаасан азтай залуу нь чухам хэн бол гэдэг нь нууц хэвээр.
Тэгвэл одоогоор эх орондоо ирээд байгаа дуучин Ану хайртай залуугийнхаа талаар бяцхан нууц дэлгэжээ. Царай зүс, бие галбир, авьяас чадвараас гадна ажил хэрэгч зантай, хөдөлмөрч бүсгүйд хайрлаж дурласан залуус олон бий. Харин тэр бүхнээс ялгарч чадсан азтай залуу нь дуучин Анутай учраад удаагүй байхдаа “Чи миний үнэн хайр” хэмээх чин сэтгэлийнхээ үгийг цээжин дээрээ шивүүлсэн аж. Дуучин бүсгүй ч романтик залуугийн сюрпризийг үзээд ихэд уярч, өөрийнхөө зүгээс хэзээ ч мартагдахааргүй нандин бэлгийг өгсөн гэнэ.
Хэдэн жилийн өмнө нэгэн залуутай учирч “Жинхэнэ хайраа оллоо. Тун удахгүй хуримын тов дуулгана” гэж байсан дуучин бүсгүйн мөрөөдөл талаар болсон. Тиймээс одоо шинэхэн хайр дурлалаа олны хэл амнаас холхон байлгаж, гэр бүлийн амьдрал хэдийд зохиох тухайгаа нууцалсан нь дээр гэж дуучин Ану үзжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )
ene shibeesee mongotei zaluud vzvvldeg bh.tegeed tsaadah ni hoorood l mongoo halaas ruu ni hiideg yum baih
чи миний үнэн хайр уранхолбоо гэж шивүүлсэн бол жаахан ч гэсэн итгэж болохын дотноссон хүүхэн болгондоо ганц шивээсээ харуулж болохоор уха****аг сонголттой үг шивүүлжээ тэр з****уу ккк
uyn genen um be. Chi minii hair gej hend ch uzuuleed chamd l zoriylsan um gej helj boloh l um bna sh dee kkkkkk hiimel modon hugshin ohin minee.kkkkk eleg hushluuuu kkkkkk.
Энэ нэг хачин юмны юу нь хэнд тийм сонин байдаг гэж ингэж элий байлай юм бичдэг юм бэ.хүнд хэрэгтэй юм бичих нь яанаа.
Энэ одоо б****ай худлаа орил он тэнэг юмнуудийг сурт****чилаж байхийн оронд хуухэд з****уучуудад хэрэгтэй танин мэдэхуун сэдэвтэй зуйл тавиж байгаач энэ хуухэн юугаа хаана шивуулэх нь монголын ******жилд тийм чух**** гэж вв энэ хуухэн оороо ч гэн жаахан юмтай байх