Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол улсын бас нэгэн иргэнийг эрж хайж эхэллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харъяат Тилегений Анэз гэх 24 настай залууг дэлхий даяар эрэн сурвалжилж байгаа юм байна. Т.Анез нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд амьдарч байсан бөгөөд хулгайн гэмт хэрэгт сэрдэгдэж байх явцдаа оргон зайлсан байна. Түүнийг хил давсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа учраас Интерполоор хайхад хүрчээ.

Сэтгэгдэл ( 1 )
нэг муу м****ын хулгайчийг интерполоор хайгаад