“Сэтгэл догдлуулсан үдэш”, “Хайрламаар”, “Аргагүй амраг”, “Best of Saraa”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Би жаргалтай”, “Миний аз жаргалын дуу” гээд л сонсогч түмнийхээ сэтгэлд хоногштол дуулсан олон сайхан бүтээл түүнд бий. Урлагийн тайзнаа 27 жил дуулж буй поп хатагтай Б.Сарантуяа өнгөрсөн хугацаанд шинэ цомог, тоглолтоор бэлэг барихын сацуу үндэсний хэв маягаа алдахгүй байхыг хичээж ирсэн. Энэ ч утгаараа шүр сувдаар чимэглэсэн үндэсний дээлээр гангарах болж, ардын аялгуут сайхан дуугаа олонд хүргэж эхэлсэн билээ. Дуучин бүсгүйн амьдрал, уран бүтээл үргэлж олны анхааралд байдаг болоод ч тэр үү, нэг их нууцлаад байх дургүй нэгэн. Мэдээж хэрэг, түүний бүхий л түүхийг өгүүлэх гэрэл зургууд цуглуулганд нь байгаа. Харин поп хатагтай маань энэ бүхнээ олонд дэлгэхээр шийдсэн бөгөөд өчигдөр “Blue Mon” цамхагийн арт галерейд “Амьдрал намайг дуунд уяраажээ” хэмээх үзэсгэлэн гаргалаа.
“Өнгөрсөн хугацаанд миний урлагийн амьдралыг өгүүлсэн 100 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулж, тайлангаа тавьж байна. Тэрбээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх гэрэл зурагт мөнхөрсөн он цагийн хэлхээсийг ийнхүү фэнүүддээ дэлгэн харуулж байгаа бөгөөд үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.
Сонирхуулахад, амьдралынхаа талаас илүү хувийг урлагт зориулсан гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр энэ сарын 20-нд тохионо. Өдгөө 44 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэх гэж буй тэрбээр “UB palace” концертийн их танхимд тоглолт хийх гэнэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 20 )
sogtchood zorig gargaad bga huniig yah we de. minii huwid chadwargui bish bhgui yu harin ch ner toriin hereg. sn duuchin od shu de.
saihan busgui ym baigaa ym shuu ta nar arai
yaj amidrah n ene hunii huvii asuud** urdah ajilaa hiij bv** boloo uym bishuu sodon hooloitoi duuchin shuudee bidnii nudiig baysgaj l bv** boloo uym bishuu zugeer haraad l sonsoodl yvj bldaa hehe
Chadwargui er hun sogtuu huntei untdag yum da
Saraagaas sain duuldag emegtei duuchin law bhgui
sogtuu bhad n neg untsan yum. hii l orilood bdg yum blee.
goo bish
Eooe ter bombologtei nomrog yu be aan arai Taizan deer iim zuzaan nomrogei duulsiin bish bizdee tamini ee
Ooriigoo oorchlood jaaxan turaach Taizan deer vdaj bitgii bvjigleechee Xvmvvs omnoos chini icheed suux baixaa olj vdxiin Jil bolgon xvn vzexgvi toglolt xiigeed xoshin s***iinxnoos doloon dor xvn Vzex vmdaa Zuunii Manlai vm bol jaaxan medremjtei shineleg vm xiimeer vm Vm oorchlogdood xvmvvs bas aytaixan duu duuchdiig xarmaar baidag zuunii Manlai Oort chini toxiroogvi vm shigee
Vmar ch xachin xachin xubtsasnuud omssiimbede Ene neeree medremjgvi sonin abgai shvv estoi ichmeer vm omsxiin Ooriigoo oorchlox mongogvi vm baixdaa chaa****
Saixan xooloitoi duuchin shuu . Olon olon shine uran but eel xiigeerei. Amjilt xusie
minii medeheer 70 onih yumsan
43tai bizdee...bas 1eer nasig n nemchih yumaa
saraa chi shuu amjilt amjilt
mash saixan emegtei shuu tand ts****diin uran buteel amidr**d tani sain saixniig l xusie