Догшин ширүүн араатан амьтад ч эрэлхэг зоригийг үнэлдэг болтой.Адалберто Манджини ,Лора Бонгиони нарын хос залуус дорнод Африкийн Замибийн “Mukini Big 5” битүү ширэнгэн дунд амьдарч буй зэрлэг догшин бар ,арслан,үчэмбэрийн сүргүүдийн дунд зочилохоор шийджээ. Амь өрссөн хатуу тоглоомыг хэн нь анх санаачилсаныг мэдэхгүй ч тэд зорьсондоо хүрч чаджээ.
Хэсэг хугацааны дараа хүн амьтад харилцан дасаж бие биенээсээ болгоомжлох аюул багассан төдийгүй хамтдаа дурсгалын зургуудаа ч татуулах хэмжээнд очжээ.
Ялангуяа үчэмбэр бусдаас хурдан шалмаг шигээ хос залууст тун хурдан дасаж илүү дотно “энхрий ялдам” байсан гэнэ.
Ялангуяа Лора бүсгүйн алганаас ус ууж араатны хаад нуруу туруугаа илүүлэхдээ тааламжтай байсан гэдэг.
Хэдий залуус эрэмгий зоригтой зөн билэгтээ найддаг ч дархан цаазат газрын хамгаалагчид нэгэнт л араатны дунд нэвтэрсэн бол уужуу тайван сандралгүй байж хэзээ ч нуруугаа тэдэн лүү харуулахгүй байхыг зөвлөж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )