Х.Баттулга, Д.ДарьСүхбаатар нар цасанд боогдон буцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Дорнод аймгийн Халхгол суманд цас ихтэй хаваржилт хүнд байгаа учир Засгийн газраас Улсын онцгой комиссын гишүүн ҮХАА-н сайдыг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллуулахаар явуулжээ. Тус сум аймгийнхаа төвөөс 360 км алслагдсан цасны зузаан 50-70 см зарим газартаа түүнээс их байгаа гэнэ.

Халхгол сумын хувьд өнгөрсөн намар ихэнх нутаг нь хээрийн түймэрт өртсөнөөс шалтгаалж өвөлжилт хүндэрсэн байна. Мөн өдөр өнжихгүй шуурга шуурч байгаагаас аймгийн төвөөс Халхгол сум хүртэл зам хаагдсан, тусламжийн өвс, тэжээл хүргэх ямар ч боломжгүй байгаа ажээ. ҮХАА-н сайд Х.Баттулга, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Д.ДарьСүхбаатар нарын баг өчигдөр Халхгол сумын зүгт хөдөлсөн боловч аймгийн төвөөс 210 орчим км явж цасанд боогдон цааш явах аргагүй болж буцсан байна. Дорнод Авто Зам ХК-ийнхан цасыг хусч зам гарган цас зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж хүргэхээр ажиллаж байна. Тэд өдөрт 30-40 км газрын цасыг хусч зам гаргаж байгаа ч шуургатай үед бол эргээд харахад л гаргасан зам нь баларчихдаг талаар ярьж байв.

Засгийн газраас очсон төлөөлөгчдөд хандан аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох болон орон нутгийн удирдлагууд улсын нөөцөөс 10000 боодол өвс Халхгол суманд яаралтай хүргэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Өнөөдрийн байдлаар тус суманд бог бод нийлсэн 10100 гаруй толгой мал хорогдсон цас ханзарч дулаарах болоогүй хүйтэрч, цасан шуурган шуурсан хэвээр байгаа нь малчдын болон орон нутгийн удирдлагуудын санааг зовоосоор байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ба(202.170.67.19) 2025 оны 03 сарын 13

Дургүйд хүчгүй гэж үнэн юм даа

1  |  0
amatias(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

amerikaas achaani ongots awah surag bsn hurdan awchaasai

1  |  0
м****чин(122.201.28.98) 2025 оны 03 сарын 13

арчаагүй ОБЕГ-ын дэд дарга болдоо аврах үүрэгтэй байгуул******** биш бололтой

1  |  0
ган(122.201.18.204) 2025 оны 03 сарын 13

Улсын нисдэг тэргээр ан хийгээд гайхуулад байсан хулгайчууд хаана байнаа Номтой баяр Л****ар хулгайч хаа байнаа

1  |  0
tuimer(122.201.18.186) 2025 оны 03 сарын 13

Uls oron dayar iimerhuu ayul boloh magadl** asar under baina. Uchir buh aimag sumd namarjingaa tuimer tavidag bolson baigaa shuudee.

1  |  0
tuimer(122.201.18.134) 2025 оны 03 сарын 13

Namar nutag ornoo tuimerduulsen bol uvel zud bolson boloogui m**aa barna uhuulne gedehg T1 hund ch todorhoi baimaar yumdaa.

1  |  0
climate change =sos(122.201.18.203) 2025 оны 03 сарын 13

Mongold uur amisg**iin oorchlelt iim ayultai bolson baigaag medrehgui iim ch muu zasag gej baihuudaa. Namar nutag ornoo tuimerduulsen muu zasag darga ertnees uvs hadlangaa tuvees tatuulah baisan baina. Oron nutgaa tuimerduulehees oor id shidgui muu zasag darga nariig hatuu tseerluuleh yostoi baidag ajee.Chingiss khaan aildsan baidag ajee. Manaid tuimer tavisan sumiin dargiig ***gnah ni holgui baihiimaa. Mash T1 yavd**.

1  |  0
Nisdeg tereg baihgui(122.201.18.197) 2025 оны 03 сарын 13

Mongol uls gamshig boslon gazar luu yavah nisdeg tereg baihgui said zamdaa tsansand suugaad huldeh duhsen baina shuudee. Ene ontsgoi baidliin gazar ni yaasan ch yaduu yum bileedee. zud-sos

1  |  0
Top