Манай улсын 4 иргэн Малайзад хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

2013 он гарсаар манай улсын 4 иргэн хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон Малайз улсад шалгагдаж байгаа юм байна. Тэгвэл Гадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайзын  ГХЯ-ны Консулын газрын Тэргүүн Зулкифли Абдуллатай уулзах үеэрээ тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр хангах, шүүх хурлын товын талаар мэдээлэл хүссэний гадна манай зарим иргэд уг хэрэгт санамсар болгоомжгүйгээсээ холбогдож хохирч байж болзошгүйг зориуд анхааруулжээ. Одоогоор тэднээс нэг иргэн нь суллагдаж, 3 иргэнийх нь шүүх хурал хойшлогдоод байгаа юм байна.

Мөн Ш.Сүхбаатар эрхэм  Малайз дахь Монголын оюутан залуучуудын нэгдсэн холбооны удирдагуудтай уулзаж тэдний санал бодлыг сонсчээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(202.170.69.227) 2025 оны 03 сарын 13

aaaaa

1  |  0
од(203.194.116.4) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатар гэдэг хүнийг нь ЭРХЭМ гэх гээд байгаа юмуу? М****айзыг ЭРХЭМ гэх гээд байна уу? сэтгүүлч гуай???????????????????

1  |  0
Top