Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Ш.Батбаяр буюу Баавар 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байхдаа амьдаараа шатаж үхэх дөхсөн нь саяхан. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, гэртээ хадгалсан гэх хэрэгт холбогдсон дуучин залуу шүүх хуралд очоогүйн улмаас хоригдсон гэж байгаа. Түүгээр ч зогсохгүй, хорих ангийн хянагч нарын дургүйг хүргэсэн гэх шалтгаанаар гар нь гавтай, хөл нь дөнгөтэй болоод сахилгын өрөө рүү шидэгдсэн. Дөрвөн мөчөө ч хөдөлгөх боломжгүй дуучин залуугийн өрөө гэнэтхэн шатаж, мань эр бараг 30-40 минутын турш тусламж гуйгаад ч тусыг эс олсон гэдэг. Тиймээс өдгөө биеийнх нь 35 хувь түлэгдэж, урьдын төрхөө алдсан Бааварыг урлагийнхан өмөөрч, хууль хяналтын байгууллагын эрх мэдэл хэрээс хэтэрч байгааг сануулаад авсан.
Тэгвэл хип хоп урлагийн ертөнцөд “Дижитал” хамтлагийг үүсгэн байгуулж, Баавартай хамт дуулж явсан Г.Эрдэнэбилэг буюу Эрка ийн эсэргүүцлээ илэрхийлжээ. Мартагдах дөхсөн хамтлагийн уран бүтээлээ сэргээсэн ч, Бааварыг гээж орхисон тэрбээр “Баавар бол новш...!!? Монгол улсын Ерөнхийлөгч бол новш....!!? Монгол улсын ерөнхий сайд новш...!!? Улсын их хурлынхан бол новш...!!? Монгол улсын хууль шүүхийнхэн новш ...!!? Монгол улсын уул уурхайнхан новш...!!? Эрүүл мэндийн салбарынхан новш ...!!? Багш нар новш ...!!? Сэтгүүлч нар новш ...!!? Урлагийнхан новш ...!!? Би ч бас новш .... Яагаад бид ийм болчихвоо ????? Бидний бие биенээ хайрладаг, хүн хүнээ хүндэлдэг, хүн хүнийхээ зүрхэнд үнэ цэнэтэйгээр оршдог нандин чанар хааччихсан бэ???? Тэгсэн мөртлөө хүн бүрээс Эх орондоо хайртай юу? гэж асуухад бүгд дуу нэгтэйгээр хайртай гэж гар өргөнө магадгүй зарим нь бүр цээжээ дэлдэнэ. Тэр хайрлах эх орон чинь уул ус ургамал амьтан тэгээ л болоо юу???? Би бол эх орон гэдгийг МОНГОЛ ХҮН гэж бодож байна. Эх орноо хайрлахыг МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНЭЭ хайрлах гэж ойлгож байна. Бид цөөхүүлээ гурван сая хүрэхгүй байж яагаад 30, 40 сая 300, 400 сая хүнтэй улсууд шиг бие биедээ харгис хэрцгий зан гаргадаг юм бэ...” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түүнийхээр, хүн хүнээ хайрлахаа больчихсон энэ нийгэмд дахин ийм хэрэг битгий давтагдаасай гэсэндээ ийнхүү бухимдсан гэнэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 10 )
unen ug sh dee eenowsh gj dee hundlel mine haichiw bie biene hairlah setgel hairran es zanshil
baabar avah estoi y**aa avah estoi tylegdlee geed y**aas chuluulnu gesen za**t baidaggyi baiha
yu ve ***l ***** novsh bn da uuruu jinhen
MANAIH AIL BOLON ALBAN BAIGUULAGIIN HIWS HIWSENTSER DROJIIG ANU-IIN KIRBY TUHUURUMJUUR ZORIULALTIIN SHAMPOON HUUS ASHIGLAN CHANARTAI TVRGEN SHUURHAI TSEWERLEJ VILCHILJ BAINA 93025588
MANAIH AIL BOLON ALBAN BAIGUULAGIIN HIWS HIWSENTSER DROJIIG ANU-IIN KIRBY TUHUURUMJUUR ZORIULALTIIN SHAMPOON HUUS ASHIGLAN CHANARTAI TVRGEN SHUURHAI TSEWERLEJ VILCHILJ BAINA 93025588
ter baavar bol zugeer neg novsh bish novshiin omhiirson novsh.ene omoorood baigaa novsh bol y**zarsan novshdoo
хохино угаасаа тэнэг гар байсан харин хэсэг нэг хүмүүс танидаг байсан нь аз
unen heljee tegehdee baabar bol novsh ni unen shuu ***** mini amaa medej ****
elbegdorj novsh