Нэш бүтэн сар талбайд тоглохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

NBA-гийн “Лос-Анжелес Лейкерс” багийн холбон тоглогч, хоёр удаагийн “Үнэ цэнэтэй тоглогч” Стив Нэш өвдөгний бэртлийн улмаас дөрвөн долоо хоног буюу бүтэн сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болсон байна. Өдгөө 38 настай канад эр өнгөрсөн баасан гаригт “Портлэнд Трэйл Блэйзерз” багийн эсрэг тоглолтын үеэр зүүн өвдгөө бэртээсэн. Үүний дараагаар “Нуурууд”-ын эмч нар шинжилгээ хийж, түүний зүүн өвдөгний яс цуурсны улмаас дөрвөн долоо хоног тоглох боломжгүй хэмээн мэдэгдлээ. Ингэснээр “Лейкерс”-ийн үндсэн холбон тоглогчийн байрлалд Стив Блэйк, Крис Дюхан нар өрсөлдөх боломжтой хэмээн NBA-гийн тоймчид үзэж байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top