Спортын тойм: Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол туургатны наадамд барилдах уу

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт болсон спортын мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл  Гарчиг дээр  дарна уу. Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол туургатны наадамд барилдах уу

…тэрбээр өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “Би Монгол туургатны үндэсний бөхийн наадамд барилдана” гэж хэмээжээ. Учир нь Монгол туургатны үндэсний бөхийн наадамд ямар ч цолны хамаарал байдаггүй бөгөөд сугалаагаар оноолт тааруулан барилдуулдаг аж...

Усан спортын дасгалжуулагчдын семинар өндөрлөлөө

…Олон Улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын усан спортын холбоо хамтран дасгалжуулагчийн дунд шатны сургалтыг аравдугаар сарын 22-31-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа…

Өвөр Монгол, Тувагийн бөхчүүд өнөөдөр Улаанбаатарт газардав

…Өвөр Монголоос нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд “Гэгээн тал” компанийн захирал Мөрөн, Өвөр Монголын үнэмлэхүй аварга Баярбаатар, Бөхөө, Соёлоо, Давшилт, Одонсод нарын хүмүүс багийг ахалж байгаа аж...

“Цэнхэрүүд” гурван хоногийн өмнөх хариугаа авлаа

...Энэ шатны хамгийн сонирхолтой тулаанаар “Премьер лиг”-ийн топ багууд болох “Манчестер Юнайтед”, “Челси” клубүүд учраа таарсан нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа...

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Нуурууд” нээлтийн тоглолтод бүдэрлээ

...Шинэ улиралд өнгөрсөн жилийн аварга “Майами Хит” аваргаа хамгаалах уу, залуу бүрэлдэхүүнтэй “Оклахома” өнгөрсөн улирлын хариугаа авч чадах уу, Дуайт Ховард, Стив Нэш нарын супер оддыг багтаа элсүүлсэн “Лос-Анжелес Лейкерс” шинэ улиралд хэрхэн хол явах вэ гэсэн олон асуултын хариу тайлагдах шинэ улирлыг сагсан бөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байсан юм...

Р.Ууганбаяр: Өвөр Монголоос 200 гаруй хүн наадмыг үзэж сонирхоно

...Өвөр Монголоос хоёр жинд 16 бөх барилдана. Зочид төлөөлөгч, урлагийнхан, дасгалжуулагчид гэх мэт бүгд нийлээд 30 хүний бүрэлдэхүүнтэй. Тувагаас мөн ялгаагүй 16 бөх зодоглоно...

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монгол туургатны наадамд зодоглоно

...-85 кг-ын жинд жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар оролцохоор болжээ...

Гран пригийн хоёр дахь цуврал Канадад боллоо

...Гран пригийн эхний тэмцээн АНУ-ын Кент хотод болсон бол хоёр дахь цуврал өнгөрөгч амралтын өдрүүдэд Канадын Онтарио мужийн Виндзор хотод боллоо...

Шинэ их аваргатай Кюүшюү башёгийн банцүкэ гарлаа

...Ирэх сарын тэмцээн хэд хэдэн онцлогтой бөгөөд мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн аварга цолтой барилдах анхны башё болох юм...

“Алтан бөмбөг”-т нэр дэвшигчид тодорлоо

...2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналд 23 тоглогч өрсөлдөхөөр болжээ. Эдгээр тоглогчдоос сүүлийн шатанд өрсөлдөх гурван нэр дэвшигчийн нэр арваннэгдүгээр сарын 29-нд тодрох аж...

Месси “Алтан шаахай”-г хоёр дахиа хүртэв

...2012 оны тус шагналын эзнээр Аргентиний шигшээ баг болон Испанийн “Барселона” клубийн довтлогч Лионель Месси тодорлоо. Тэрбээр өнгөрсөн улиралд “Ла лиг”-т 50 гоол оруулж, мэргэн бууч болсон...

Г.Өсөхбаяр: Ч.Санжаадамба А.Бямбажав нар нэгийн даваанд таарч болно

...Жишээ нь Монгол туургатны бөхийн наадмын гурван удаагийн аварга Ч.Санжаадамба, өнгөрсөн жил Тувад болсон наадмын аварга А.Бямбажавтай нэгийн даваанд ч таарах магадлалтай...

Серена Уильямс шилдгүүдийн тэмцээнд гурав дахиа өнгөлөв

...1972 оноос эхтэй тэмцээний шигшээ тулаан теннис сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Серена тус тэмцээнд өмнө нь хоёр удаа түрүүлж байсан бол Шарапова 2004 онд өнгөлж байсан юм...

Бүсгүйчүүд медалийн оосроос атгаад алдлаа

...Дөрвөн тивийн 18 улсын 228 жүдоч хүч үзсэн тус тэмцээнд бүсгүйчүүд дөрвөн барилдаан хийж, хоёр ялж, хоёр удаа ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top