ХҮС-ийн эмэгтэй баг Польш улсад ялалт байгуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Пэпси оюутны лиг”-ийн аварга Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн эмэгтэй баг Польш улсад нөхөрсөг тэмцээнд оролцож байгаа. Сагсан бөмбөгийн Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирдлага дор Б.Алтанзаяа, Г.Баярцэцэг, И.Долгор, А.Хулан, Н.Шинэ-Од, Л.Ундарьяа, Д.Жаргалан, Г.Золзаяа, М.Баярчимэг, Б.Болор-Эрдэнэ, О.Энэрэл, А.Халиун, Б.Сэлэнгэ нарын 13 тамирчин багтсан юм. Манай сагсан бөмбөгчид өчигдөр Плоск хотод “Мон-Пол” клубийн сагсан бөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 76:44-өөр буулган авчээ. Энэхүү тоглолтыг Польш улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд ирж, үзэж сонирхжээ. Сонирхуулахад Монголын сагсан бөмбөгийн холбоо цаашид Плоск хот болон “Мон-Пол” сагсан бөмбөгийн клубтэй хамтарч ажиллах, багш дасгалжуулагчийг солилцох асуудлыг шийдвэрлэснээс гадна тус хотын баг тамирчид ирэх онд манай оронд ирж, нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top