Монгол туургатны наадамд оролцох бөхчүүдийн нэрс тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Монгол туургатны үндэсний бөхийн V наадмын 85 кг-аас дээш жинд зодоглох Монгол Улсын бөхчүүдийн нэрс тодорлоо. Бөхчүүдийг аймгуудын үндэсний бөхийн дэвжээд өөрсдөө сонгосон бөгөөд улсын өндөр цолтой бөх олонтой зарим аймгууд дотроо сонгон шалгаруулах барилдаан хийж, шалгаруулжээ. Монгол туургатны үндэсний бөхийн V наадамд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба  тэргүүтэй 42 бөх бүртгүүлээд байна. Бусад туургатнаас оролцох бөхчүүдийн тооноос хамаарч дээрх тоо багасах бөгөөд манай улсын өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж шилдэг бөхчүүд энэ тоонд багтаж байгаа аж.   

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top