Симмондс Чехийн лигт тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Шайбтай хоккейн Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн 2012-2013 оны улирал ажил хаялтын улмаас хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс Хойд Америкийн зарим тоглогчид локаут дуустал бусад орны лигт тоглож байгаа юм. Тэгвэл “Дорнод” бүсийн “Филадельфи Флайерз” клубийн довтлогч Уэйн Симмондс Чехийн лигийн “Пирате Чомутов” багт локуат дуустал тоглох болсныг NHL-ийн албан ёсны сайт мэдээллээ. Өдгөө 24 настай тэрбээр Чехийн багаас ёард 30 мянган кроны цалин авахаар тохиролцоонд хүрсэн байна. Симмондс энэ оны наймдугаар сарын 15-нд “Филадельфи”-тэй долоон жилийн дөрвөн сая ам.долларын гэрээ үзэглэсэн аж. Тэрбээр 2007 онд драфтаар NHL-д элссэн бөгөөд “Лос-Анжелес Кингз”, “Филадельфи Флайерз” багт тоглож байгаад өнгөрсөн жил Германы “Криммичау” клубт хүчин зүтгэсэн байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top