Алтай улсын бөхчүүд Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам энэ ням гаригт болно. Тус наадамд оролцох бөхчүүдийн салхийг хагалж, ОХУ-ын Бүгд найрамдах Алтай улсын баг тамирчид өчигдөр орой Улаанбаатар хотод газардлаа. Алтай улсын бөхчүүд анх удаагаа Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож байгаа бөгөөд гурван хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байна. Монгол туургатны үндэсний бөхийн VI наадмыг Алтайчууд зохион байгуулахаар болсон. Тиймээс манай улсад болох тавдугаар наадамд оролцож туршлага судлах, цаашлаад Монгол туургатнуудтайгаа соёл уламжлал, ёс заншлаараа нэгдэх зорилготой ирсэн аж. Наадмын -85 кг-ын жинд Челчушев Владимир Борисович оролцох бөгөөд дасгалжуулагчаар Шерияздан Сапар, багийн ахлагчаар Бахрамаев Виктор Тодошевич нар иржээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top