Гавьяат дасгалжуулагч Б.Ганбатын нэрэмжит тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Боксын Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, ЗХУ-ын спортын мастер, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн хурандаа Б.Ганбатын нэрэмжит боксын залуучуудын олон хотын нээлттэй тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Барселоны олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй манай улсын үе үеийн шилдэг ширэн бээлийтнүүд гавьяат дасгалжуулагч Б.Ганбатын удирдлага дороос амжилтын гараагаа эхлүүлж байсан юм.

Энэхүү тэмцээнийг Монголын олимпийн боксын холбоо, Олимпийн медальтнуудын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд “Алдар”, Баянгол, “Хан бокс”, “Барселон”, БТСДуС, “Хөдөлгөөнт бай”, “Талын бүргэд”, Орхон, Дархан-Уул, “Хүч”, “Хөх чоно”, “Ред Булл”, “Чоно”, Хан-Уул, “Хангайтан”, “Их жанжны сүлд”, “Ширэн бээлий” гэсэн 18 байгууллагын 200 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа уралдуулж байна. Тэмцээн эрэгтэйчүүдийн 46, 49, 52, 55, 60, 64, 69, эмэгтэйчүүдийн 46, 49, 52, 56, 64 кг гэсэн нийт 12 жинд зохион байгуулагдаж байгаа бөгөөд боксын хөгжлөөр Дэлхийд тэргүүлэгч гүрэн Казахстан улсын залуучуудын шигшээ багийн тамирчид оролцож буйгаараа онцлог болж байгаа юм.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top