“Сандерлэнд” ахлагчийнхаа гэрээг сунгав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Английн хөлбөмбөгийн “Премьер лиг”-ийн “Сандерлэнд” клубийн удирдлага багийн ахлагч Ли Каттермоулийн гэрээг сунгасныг “Sky Sports” агентлаг мэдээллээ. Түүний гэрээ ирэх зун дуусах ёстой байсан ч “Сандерлэнд”-ийн удирдлага 2016 он хүртэл сунгасан байна. Каттермоул багаасаа энэ хугацаанд хэдий хэмжээний цалин авах нь тодорхойгүй байгаа аж. Өдгөө 24 настай хамгаалагчийн хувьд хөлбөмбөгчний замналаа “Мидлсборо” клубээс эхэлсэн бөгөөд “Уиган Атлетик” багт нэг жил хүчин зүтгэж, 2009 онд “Сандерлэнд”-д ирж байв.

Тэрбээр энэ хугацаанд 79 тоглолтод оролцжээ. Каттермоул сүүлийн үед бохир тоглолтоороо алдаршаад байгаа бөгөөд “Сандерлэнд”-д тоглосон гурван жилийн хугацаанд зөвхөн “Премьер лиг”-т таван улаан, 32 шар хуудас авчээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top