Дэлхийн экс номер нэг зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Цагтаа дэлхийн эрэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж явсан Испанийн шилдэг теннисчин Хуан Карлос Ферреро их спортоосоо албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн. Валенсигийн нээлттэй тэмцээний дараа уг шийдвэрийг гаргасан байна. Өдгөө 32 настай Ферреро 1998 онд анх мэргэжлийн теннисчний замналаа эхэлж байсан бөгөөд 2003 онд “Их дуулга”-ын “Ролан Гаррос”-т түрүүлж, 2004 онд Америкийн нээлттэй тэмцээнд үзүүрлэснээс гадна ATP-гийн холбооны 20 тэмцээнд аваргалж байв.

Ферреро мэргэжлийн талбайн теннисний кортод 14 жил тоглохдоо 479 ялалт байгуулж, 261 удаа ялагдсан бөгөөд нийт 13 сая 965 мянган ам.долларын шагнал хүртсэн.

Түүнчлэн тэрбээр 2003 оны есдүгээр сард дэлхийн тэргүүн теннисчин болж байв.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top