Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монгол туургатны наадамд зодоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам эхлэхэд дөрвөн хоногийн хугацаа үлдээд байна. Наадамд зодоглох бөхчүүдийн нэрс тодорсоор байгаа бөгөөд -85 кг-ын жинд жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар оролцохоор болжээ. Түүнийг үндэсний бөхийн аймгийн арслан цолтой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Х.Цагаанбаатар 2007 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Энэ мэтчилэн Монгол туургатны үндэсний бөхийн наадамд манай улсын шилдэг бөхчүүд оролцохоо мэдэгдсээр  байгаа бөгөөд Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Үйтүмэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү, түүний ах аймгийн арслан Т.Мягмаржав нар -85 кг-ийн жинд зодоглох аж.

ОХУ-ын Буриад улсад болсон гуравдугаар наадмаас эхлэн бөхчүүдийг -85, +85 кг гэсэн хоёр жинд хуваах болсон бөгөөд өмнөх хоёр наадмын -85 кг-ын жинд Тувагийн бөхчүүд дараалан түрүүлж байв.  Тэгвэл тавдугаар наадамд Монгол Улсын бөхчүүд бага жинд хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй юм. 

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top