Фрийдмэн “Болтон”-ы жолоог атгана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Английн хөлбөмбөгийн “Болтон” клубийн удирдлага ерөнхий дасгалжуулагчаараа Дуг Фрийдмэнийг сонголоо. “Болтон” өнгөрсөн улирлын “Премьер лиг”-т тааруухан тоглон 19 дүгээр байр эзэлж, “Чампшионшип” лиг рүү унасан билээ. Гэсэн ч тэд доод лигт тун тааруухан тоглож байгаа бөгөөд 13 тоглолтоос ердөө 15 оноотой, 18 дугаар байрт бичигдэж яваа. Тус багийн удирдлага энэ сарын 9-нд багийн ерөнхий дасгалжуулагч Оуэн Коулийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байв. Харин хэсэг хугацаанд дасгалжуулагчгүй байсан Болтон хотын баг ерөнхий дасгалжуулагчаараа Шотландын Фрийдмэнийг сонгосон юм. Өдгөө 38 настай тэрбээр “Кристэл Палас”, “Вулверхэмптон”, “Ноттингем Форест”, “Лидс” багт довтлогчоор тоглож байсан бөгөөд 2010 онд зодог тайлсан. Харин жилийн өмнөөс дасгалжуулагчийн гараагаа эхэлж, “Кристэл Палас”-ыг удирдсан ч төдийлөн амжилт үзүүлээгүй аж.

Б.Батаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top