Багш нарт олгох тэтгэлгийг эцсийн байдлаар шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байсан эл төсөлд 2013 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөөд байсан Боловсролын тухай хуулийн зарим үйлчлэлийг зогсоохоор тусгасан байсан ч хэлэлцүүлгийн шатанд зарим өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилтан тэтгэвэртээ гарахдаа авах нэг удаагийн тэтгэлгийн хугацааг хойшлуулж 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх. Харин багш нар тэтгэвэрт гарах бол нэг удаагийн тэтгэлгийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох зарчмын өөрчлөлт орууллаа.

Харин багш нарт таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг хоёр хуваан олгохоор болоод байна. Тухайлбал, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олголтыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох юм.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лбдөд(122.201.31.241) 2025 оны 03 сарын 13

Төрж болохгүй болсон нийгэм юм даа. Жирэмсний амралттай бол тэтгэмж авахгүй ямар тэнэг журам

4  |  0
Э.Б(202.126.90.18) 2025 оны 03 сарын 13

5 жил ажиллах хугацаандаа 2 сар тасарсан юм тэтгэмж олдох уу тайлбарлаад өгөөч. Тасраад орсон өдрөөс хойш ахиад 5жил болж байж авах уу?

1  |  0
Ц.Мэндбаяр(66.181.184.92) 2025 оны 03 сарын 13

Багш нарын нийгмийн амьдралтаа холбоотой асууудлаа хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй байна

1  |  0
Дд(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

5жилд 1 сар нийгмийн даадгал завсардсан тохиолдолд тэтгэмж авах боломж бий юу

2  |  2
bb(202.55.188.42) 2025 оны 03 сарын 13

5jil ajillahda ar gerin shaardlagaar 2 sar choloo avsan bol oldohuu todorhoi hariulaad ogooch

1  |  0
Энхцэцэг(150.129.141.49) 2025 оны 03 сарын 13

Орон нутагт 4.8 жил ажиллаад хувийн шалтгаанаар 2 жил чөлөө аваад хувиараа нийгмийн даатгал төлсөн тохиолдолд өмнөх ажилласан жил тооцогдохгүй юу?Буцаад ажилдаа орсон цагаас эхлэн 1 жил гэж тооцох уу?

9  |  0
Наран(202.126.88.195) 2025 оны 03 сарын 13

5 жил дотроо 1 сар завсардсан тохиолдолд тэтгэмж авах боломж бий юу\\n

11  |  2
намуун(59.153.113.102) 2025 оны 03 сарын 13

5 жил дотроо 1 сар завсардсан тохиолдолд тэтгэмж авах боломж бий юу\n

5  |  3
БЯМБАА(202.55.188.40) 2025 оны 03 сарын 13

Хөдөө орон нутагт тогтвортой ажилласны тэтгэмжийн авахад түр тушаалаар ажилласан сар ордог юм уу

7  |  0
Багш(103.229.120.185) 2025 оны 03 сарын 13

Сум тосгон багийн сургууль,цэцэрлэгийн багш нар 5 жил тутам тэтгэмж авдаг гэтэл яагаад хотын багш нарт энэ тэтгэмжээ өгөхгүй бнаа. Хотын багш нарын ачаалал маш их эрүүл мжндээрээ хохирч ажилладаг.хэрэв засаг төр анхааралдаа авахгүй бол хотод мөдхөн ажиллах сургууль цэцэрлэгийн багш олдохгүй болно шүү.

1  |  0
бадам (27.123.212.135) 2025 оны 03 сарын 13

зөв

2  |  0
байгаль(150.129.140.148) 2025 оны 03 сарын 13

Их дээд сургуулиййн багш нар энэ нийгэмд хэрэггүй юм байна

1  |  0
zochin(202.72.247.244) 2025 оны 03 сарын 13

hubiin surguuliin bagsh nar bagsh bish umuu ene b**ai uzlee boliochee adlilhan tumnii huuhdiig surgah gej zutgej yabaa ulsuud shuude

4  |  0
Top