Н.Энхбаярыг аврах айлтгал уншуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

 

Өнөөдөр МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо”-ноос санаачлан МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг аврах “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” сан тавих арга хэмжээг зохион явуулахаар болжээ. Сан тавих арга хэмжээ 12:30-12:50 цагт Гандантэгчилэн хийдийн урд байрлалтай “Их хүрээ дацан” хийдийн 100 лам, 13:30-13:50 цагт Төв гандантэгчилэн хийд, Жанрайсаг бурхны дэргэд 100 лам, 13:30-13:50 цагт Дамбадаржаалин хийдийн 50 лам авралын санг айлтгахаар болжээ. Уг сан тавих арга хэмжээг МАХН-ын дарга Н.Энхбаярын Монголын бурхан шашны төлөө хийсэн бүхний төлөө, түүнийг энэ хилс хэргээс эсэн мэнд гэтлэн гарахын төлөө ном уншиж байгаа аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top