Нээлттэй сонсгол зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулна. Нээлттэй сонсголд холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл оролцох тул сэдвийн дагуу санал хүсэлт, мэдээллийг batzandan@parliament.mn, gerelmaa_tbbh@yahoo.com цахим хаягаар болон 264678, 261240, 260755 утаснуудад хүлээн авна.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГОГЧИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ,

БҮРТГЭЛИЙН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top