Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

 

Өнөөдөр үдээс хойш гурван байнгын хороо хуралдахаар товлогдсон байна. Тодруулбал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас "Б" танхимд хуралдах бөгөөд ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэх юм байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд хуралдах ба "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд; "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал; "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр болжээ.  Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд болох ба “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаарх мэдээлэл сонсох юм байна.  

Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top