“Нээлттэй парламентчдийн клуб” байгуулагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

Өнөөдөр МН мэдээллийн төвд УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Ц.Цэнгэл нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Нээлттэй парламентчдийн клуб”-тэй болж байгаагаа онцолсон юм. Клубын үйл ажиллагааны гол зорилго нь парламентийн үйл ажиллагаанд хяналт тавьж, баталж байгаа хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг хянах юм. Уг клуб нь УИХ-ын гишүүдийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө парламентад сууж байгаа УИХ-ын гишүүд болон үе үеийн гишүүд хамрагдах боломж нээлттэй ажээ. Мөн аль нам байх эсэх нь хамаагүй, гагцхүү ард түмнийхээ дуу хоолой болж чадах улстөрчид байх нь чухал гэв.

Түүнчлэн, дан ганц улс төр гэлгүй нийгэм, эдийн засаг төдийгүй аль ч салбар чиглэлд хяналт тавина гэдгийг хурлыг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн хурал зохион байгуулагчид одоогийн парламентийн талаар саналаа хуваалцаж байв. Тэдний үзэж буйгаар энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар ууган нам гэгддэг МАН 25 суудал авсан ч, одоогоор улс төрд өрнөж байгаа үйл явдлуудад оролцож чадахгүй эрх нь хязгаарлагдмал байна гэлээ. Тодруулбал, одоогийн шинэ хамтарсан  засгийн газар цөөнх болсон намын гишүүдийг авч хэлэлцэхгүй гадуур үлдээгээд байгаагаас гадна орон нутгийн сонгуулийг УИХ-ын ээлжит сонгууль шиг ард түмэндээ тулгалт хийсэн онгууль битгий болоосой гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top