ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2012.09.12/ үдээс хойш хуралдаж "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top