Кристи Жордан 23, 21 настай хоёр бяцхан жаалдаа анхаарал тавина. Өглөөдөө орноос нь хөөж босгох гээд л ажил ихтэй. Бридгэйт, Брит нар хөнжлөөсөө босох дургүй. Тэд бусад хүүхэдтэй тийм ч дотно биш. Тэд дэлхийн хамгийн намхан эгч дүүс хэмээн геннисийн номонд орох болсон юм. 68,5 см өндөр 8,1 кг жинтэй Бри Жордан нэг алхам хэмжээтэй орон дээр л унтдаг. Харин түүний дүү нь 96,5 см өндөр нуруутай. Тэрбээр нэгэн коллежийн хөгжөөн дэмжигчдийн ахлагч юм. Мөн сайн гимнастикч гэнэ. Кристи Жордан хэлэхдээ тэд үргэлж олны нүдэнд ил байдаг. Хүнд асуудал байж болно түүнээс ичнэ гэдэг утгагүй хэмээн тэдэнд сургадаг гэжээ. Өнгөрсөн жил Бри Жордан 18 насны төрсөн өдрөөрөө дэлхийн хамгийн намхан эмэгтэйгээр тодорч байсан. Өнөөдөр дүүтэйгээ хамт дэлхийн хамгийн намхан эгч дүүсээр тодорхойлогдох гэж байна. Тэд гал тогооны өрөөний цоргонд ч хүрдэггүй шүү дээ хэмээн ээж нь хуучилсан байна.
Т.АНХБАЯР

Сэтгэгдэл ( 0 )