Өнөөдөр – Их Ялалтын өдөр!

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

      67 жилийн өмнөх энэ өдөр түүхэн дэх хамгийн аймшигт, цус урсгасан Аугаа их Эх орны  дайн дуусч, даян дэлхийд энх тайван айлчлан ирсэн билээ.

        Дайн өрнөсөн 1418 өдрийн туршид Зөвлөлтийн 27 сая иргэн амь насаа алдан, улс орны хувьд маш том хохирол амсаж, ойр дотных нь нэг ч хүн үрэгдээгүй гэр бүл бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй биз ээ.

      Амь үрэгдэгсэд болон дайны ахмад зүтгэлтнүүддээ зориулан өнөөдөр орос орны бүх хотуудад хүндэтгэлийн арга хэмжээ зохиогдох юм.  Ялалтын их баяр өглөөний 10 цагт Улаан талбай дээр болох цэрэг армийн сүрт жагсаалаар эхлэх аж.

Д. Мягмарсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top