Вести. Ru сайт Ялалтын баярын жагсаалыг Улаан талбайгаас шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

    Маргааш буюу тавдугаар сарын 9-нд Ялалтын 67 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал Москвагийн Улаан талбайд болно. Москвагийн цагаар 10.00 цагт Vesti.Ru сайтаар дамжуулан уг парадыг шууд үзэж болох аж.

    Уламжлал ёсоор төрөл бүрийн цэрэг техникийн механикжуулсан цуваа, агаарын хэсэгт нь МИ-8 нисдэг тэрэгний цуваа оролцох юм байна.

     Тавдугаар сарын 6-ны өдөр Улаан талбайд жагсаалын бэлтгэл сургуулилт хийгдэн, оросын армийн сүр хүчийг гайхуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top