Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

 

Япон улс цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаар болсныг олон нийт дэмжиж, Токио хотноо тайван жагсаал, цуглаан хийжээ. Ажиллаж байгаа хамгийн сүүлчийн реакторыг зогсоох ажиллагаа Хүүхдийн баяртай давхцаж байгааг олон иргэд бэлэгшээн ярьсан байна. Сүүлийн 42 жилийн турш Япон улс нийт эрчим хүчнийхээ багагүй хэмжээг цөмийн эрчим хүчээр хангаж байсан билээ. Өнгөрсөн жил Фукушимагийн атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш олон нийтийн шахалтаар Японы засгийн газар ийнхүү цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэр гаргасан юм.

 З.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top