Франсуа Олланд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

     Америкийн ерөнхийлөгч Барак Обама сонгуульд ялсантай нь холбогдуулж Франсуа Олландад утсаар ярьж баяр хүргэхдээ Цагаан ордны зүгээс Олландтай нягт  хамтран ажиллах болно  гэдгээ мэдэгдсэн байна.

    ИТАР-ТАСС мэдээлснээр, сонгуулийн санал хураалтын эцсийн үр дүнгээр социалист Франсуа Олланд 51.1 хувь, ерөнхийлөгч Николя Саркози 48.95 хувийн сонгогчдын саналыг авч Саркози өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, Олландын цаашдын үйлсэд нь амжилт хүсчээ.

    Америкийн ерөнхийлөгчийн зүгээс Франсуа Олландыг Кемп-Девидэд болох “Их наймын” уулзалтад урьсан байна.

    Италийн ерөнхий сайд Марио Монтийн өгүүлснээр, Европын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр италичууд Францын шинэ ерөнхийлөгчтэй хамтран  үр дүнтэй үйл  ажиллагаагаа өргөжүүлэх болно гэжээ.

   Ням гаригийн орой Британийн ерөнхий сайд Дэвид Кемэрон Франсуа Олландыг Францын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэнгээ Европ тивийн  хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаар хоёр талын  хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх болно гэж мэдэгджээ.

Д. Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top