Өнөөдөр Дагестанд гашуудлын өдөр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

     Тавдугаар сарын 3-ны орой Махачкалад дараалсан хоёр дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгдэн, 100 орчим хүн гэмтэж шархаджээ. Энэ дэлбэрэлтийн уршгаар амь үрэгдэгсдэд зориулан өнөөдөр Дагестанд гашуудлын өдөр зарлан, цэнгээнт арга хэмжээнүүд хаагдан, улсын далбаагаа бөхийлгөсөн байна.

     Амиа золиослогч, алан хядагч эр эм хоёр уг дэлбэрэлтүүдийг үйлдсэн нь тодорхой болсон ба одоогоор  хэргийг зохион байгуулсан сэжигтнээр Махачкалын дээрмийн бүлгийн ахлагч Хамза хочит Гусейн Мамаев, бүлгийн идэвхтэй гишүүд Расул Меджидов, Курбан Омаров, Руслан Казанбиев нарын дөрвөн хүнийг эрэн сурвалжилж байна.

   Хэргийг мөрдөн шалгаж буй штабын мэдээлснээр эдгээр хүмүүс нь дэлбэрэлт үйлдэх “амьд бөмбөг” болгох зорилгоор насанд хүрээгүй хүүхдүүдийг ашиглах оролдлого хийдэг ажээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top