Мексикт гүүрнээс есөн хүнийг дүүжлэн хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Мексик, Америкийн хилийн ойролцоо орших Нуэво-Ларедо хотоос есөн хүний цогцос олджээ. BBC-гийн мэдээлснээр тэдгээр нь таван эрэгтэй, дөрвөн эмэгтэйн цогцос гэнэ. Гэмт этгээдүүд хэргийн газарт тэднийг “Зета” бүлэглэлийнхэн хөнөөсөн, өөрсдөө ч хар тамхины бүлэглэлийн гишүүд гэсэн утга бүхий зурагт хуудас үлдээсэн байв.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top