Нью-Йоркийн нисэх буудалд 2 Боинг мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

     ABC сувгийн мэдээлснээр Джон Кеннедийн нэрэмжит олон улсын  нисэх онгоцны буудал дээр зорчигч тээврийн 2 Боинг-767 мөргөлдөн хоёулаа гэмтэж азаар хүний амь нас эрсдээгүй байна.

   Эдгээр онгоцууд нь Delta нисэх компанийн эзэмшлийнх ба нэг нь хоосон, нөгөө нь Стамбул нисэх 193 зорчигч, нисэх багийн 11 хүнтэй байжээ.

   Хоосон Боинг нь маневр хийх явцдаа нөгөө хөөрөх гэж байсан онгоцны сүүл хэсгийг далавчаараа мөргөж гэмтээсэн аж.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top