Хорт хавдрыг эмчлэх бэлдмэл бүтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

    ОХУ-ын Новосибирскийн Улсын их сургуулийн микробиологийн лабораторид хорт хавдрын бөөмийг  устгадаг эмчилгээний вирусийг боловсруулах туршилтууд явагдаж байна.

    Энэ туршилтын гол агуулга нь хорт хавдрын бөөмийг  устгадаг аюулгүй вирус болон тусгай урьдчилан сэргийлэгчийг  генийн бүтцэд нэвтрүүлэх явдал юм.

     Эхний туршилтууд амжилттай болсон ба одоогийн байдлаар зохиогчийн эрхээ авах бэлтгэл ажил хийгдэж байна.

     Мөн энэ үеэр америкийн мэргэжилтнүүд 17 сайн дурын оролцогч дээр шинэ аргыг амжилттай туршсан ба эмчилгээний үр дүн маш эерэгээр гарч өвчтнүүдийн хавдрын хэмжээ харьцангуй ихээр багассан байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top