Саркози, Олланд нарын телевизийн халз мэтгэлцээний дараа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

    Францын ерөнхийлөгчийн өрсөлдөгчтэйгөө хийсэн ТВ мэтгэлцээний талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүн ярилцаж байна. Зарим нь Олландыг мэтгэлцээний үед одоогийн ерөнхийлөгчөөс хамаагүй илүү байсан гэж  байгаа бол зарим нь Саркозийн рейтинг улам өснө гэж үзэж байна.

     Америкийн мэдээний портал ABC  хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнийг сургуулийн сурагчдын маргаантай зүйрлэжээ.Эхний шатны ялагч Олландын хувьд маш тайван, өөртөө итгэлтэй байсан бол өрсөлдөгч Саркози нилээн бухимдалтай маягийн харагдсан байна.

     Уулзалтын үед Олланд ерөнхийлөгчөөс намдаа мөнгө цуглуулахын тулд “Бристоль”-д буудалласан эсэхийг асуухад Саркози шууд “үгүй” гэж бараг хашгирсан аж. Харин Le Monde 2009 онд Саркози намдаа хандив цуглуулахын тулд тансаг “Бристоль”-д тухалж байсан тухай баримт фактыг олж чадсан байна.  

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top