Обама Афганд “Шинэ өдөр гэрэлтэх”-ийг харлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мягмар гарагийн шөнө Афганистанд сэм айлчиллаа. Ерөнхийлөгчийн дахин сонгуулийнхаа дундуур Осама Бин Ладенийг үхсэнээс хойш нэг жил болсон үеийг тааруулан ирсэн Б.Обама “Бид тэнгэрийн хаяанд шинэ өдрийн гэрэл харж байна” гэж хэлжээ. “Бидний зорилго бол Аль-Кайдаг устгах. Бид яг үүнийг хийх зам дээрээ байна” гэж дэлхийн нөгөө талаас Обама Америкийн телевизэд дамжуулжээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай дайны дараа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахдаа тэр ийнхүү хэлжээ.

Эх сурвалж: “Си Би Си” телевиз

М.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top