Америк цэргүүд Конийг хайхад африкчуудад тусалж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 01


Америкийн армийн элит гэгддэг Тусгай үйл ажиллагааны зуун  цэрэг шөнийн дуран авай, сателлайт дүрсний хэрэгслээр зэвсэглэн хулгайлсан хүүхдүүдийг цэргээ болгон удирдсан Жосеф Кони хэмээх хиймэл үстэй, этгээд яриатай эрийг Африкийн ширэнгэн ойд  хайж байна. Түүнийг хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэргээр нь олон улсын шүүхэд өгөх ёстой юм.

Конийг хаана байгааг хэн ч мэдэхгүй учир дайралдсан тосгоныхноос сураг асууна.  Тэгээд  ч Калифорни мужийн хэмжээтэй нутаг дэвсгэрт, нар халхалсан мод, заан далдалсан өвсөн дундуур мушгиралдсан голыг сүлжин  матраас болгоомжилж явахад тоног төхөөрөмж ч хэрэггүй аж.

-"Энэ ч амар ажил биш ээ" гэж Конийг ангуучлахад тусалж байгаа ахмад Кен Райт хэлж байна. Тэдний гол хамтрагч нь Угандагийн арми юм.

Хэдэн сарын өмнө америк цэргүүдийг ирснээс хойш Конигийн арми суларч 300 цэрэгтэй болсон байна. Хэдэн жилийн өмнө бол Конигийнхон бүхэл хот тосгоныг сүйтгэж, хүмүүсийг хэдэн зуугаар нь хороодог байжээ. Одоо Конигийн арми хэсэг бүлэг болон задарч хамт явж чадахгүй хүмүүсээ орхиод ширэнгийн гүн рүү зүтгэж байна.

Америкийн “Үл үзэгдэгч хүүхдүүд” төрийн бус байгууллагынхан  “Кони 2012” гэдэг баримтат киног интернэт дээр тавьсныг олон сая хүн үзсэн байдаг. Кони 25 жилийн өмнө Угандагийн засгийн газрын эсрэг босогчдын арми байгуулжээ. Тэр мянга мянган хүүхэд хулгайлж тархийг нь эргүүлээд хүн алах машин болгон ашигладаг ажээ. Өөрөө хиймэл үс зүүж, хачин чамин хувцаслах ба өөрийгөө сүнстэй нөхцсөн гэж ярьдаг байна.

Тэр 2006 онд Угандагийн цэрэгт шахагдмагцаа Конго, Төв Африкийн БНУ болон Өмнөд Судан гэсэн гурван улс хоорондын хил хязгааргүй, хууль дүрэмгүй нутагт байрлах болсон юм. 2008 онд Конгод байсан баазыг нь дайрах үед онгоц ирэхээс өмнө Кони зайлж амжсан байжээ.

НҮБ-ын албаны хүн “Америкчуудыг ирснээс хойш Конигийн дайралт цөөрсөн, энэ жил 130 гаруй удаа довтолсноос заримд нь хүн алаагүй байсан” гэж хэлжээ. Долоо хоногийн өмнө Төв Африкийн БНУ-ын нэг тосгон руу дайрч цааш явахад хэрэгтэй зүйлээ залгуулж аваад, хэдэн хүүхэд хулгайлаад явсан байна. Кони өөрөө үргэлж 10 хүнийг шинэчилж байх хэрэгтэй гэж ярьдаг нэгэн ажээ.

Нью Йорк Таймс”

А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top