Ялалтын баярыг Англид өргөнөөр тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

    Мөдхөн болох ялалтын баярыг Лондон болон Их Британийн бусад хотуудад өргөнөөр тэмдэглэнэ гэж “Англия” сонинд мэдээлжээ.

    Энэ арга хэмжээний хүрээнд тус орны олон хотуудад орших Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн, дайны үеийн зэр зэвсэг, бусад зүйлсийн үзэсгэлэнг зохион байгуулж, Грейт-Узберн  тосгонд  1942 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болсон агаарын тулаанд амь үрэгдсэн ЗХУ-ын баатар С. Асямов тэргүүтэй зөвлөлт-британийн дайчдад зориулсан дурсгалын бунхны нээлт болох юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top