Хятадууд анх удаа нэг зөөгч пуужингаар хоёр хиймэл дагуул хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 30

    Өнөө өглөө үүрээр, орон нутгийн цагаар 4 цаг 50 минутад Хятадын баруун өмнөд зүгт орших Сичан сансрын буудлаас “Бейдоу” системийн хоёр хиймэл дагуулыг хөөргөлөө гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

     “Бейдоу” систем нь Америкийн GPS болон Оросын ГЛОНАСС-ын хятад хувилбар юм. Түүнийг бүтээх ажил Хятад улсад 2000 оноос эхэлсэн ба 2007 онд анхны хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулан, 2011 оны сүүлээс туршилтын журмаар ажиллаж эхэлжээ. Одоо системд нийт 13 хиймэл дагуул байгаа ба 2020 он гэхэд хөтөлбөр хэрэгжилт дуусан бүх дэлхийг бүрхэх юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top