Мак Доналдсын ажилтан үйлчлүүлэгчдийнхээ цайнд шүлсээ хаядаг байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27


Хойд Каролинад орших Симпсонвилль хотод орших Мак Доналдсын ажилтанг үйлчлүүлэгчдийн цайнд шүлсээ хаядаг байсан хэмээн сэжиглэн баривчилсан байна. Энэ талаар WYFF-TV мэдээлж байна.

Associated хэмээх хэвлэлд мэдээлснээр 19 настай Марвин Вашингтон гэгч хүүг дөрөвдүгээр  сарын 18-ны өдөр баривчилсан юм. Түүнийг суллах батлан даалтын үнэ нь 5000 ам доллар гэж тогтоосон байна.

Энэ хэрэг явдал нь дөрөвдүгээр  сарын 18-ны өдөр буюу хагас сайны өдөр болжээ. Нэгэн ээж охинтойгоо Мак Доналдсд чихэртэй цай захиалжээ. Захиалгаа авсаны дараа тэд цайг чихэрлэг биш байхыг анзаарсан байна. Тэд захиалгаа буцаагаад ахиж чихэрлэг цай захиалсан боловч бас л  амтгүй байсан гэж тэд хэлжээ. Тэгээд тэд түүнийг өөрсдөө амттай цайгаар дайлъя гэж шийджээ. Тэд аягануудыг нээгээд үзтэл бүх аяганд их хэмжээний шүлс байсан аж.

Вашингтоны цай хийхийн өмнө аяга болгон руу өнгийж харж байгаа бичлэг олдсон байна. Түүнд бүтээгдэхүүнд гарз учруулсан хэрэг тулгаж байгаа бөгөөд энэ нь хорин жил шоронд хоригдох шийтгэлтэй юм. Цагдаагийн төлөөлөгч Лора Кэмпбелл  энэ хэрэг  хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой  гэж тайлбарлажээ.

Мак Доналдсын удирдлага мөрдөн байцаалтыг дуустал нь хүлээж бай, манай   сүлжээ хоолны газруудын маань чанар болон аюулгүй байдал нь дээд зэргээр хангагдсан байдаг хэмээн дурдсан байна.

  Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top